- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 173, 183 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 97
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ын 5.3, 5.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"5.3. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь холбогдох материалыг хянаж, Засгийн газрын шийдвэрээр мөнгөн шагнал, сар бүрийн мөнгөн урамшууллыг олгоно."
"5.5. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сар бүрийн мөнгөн урамшуулал авах тамирчдын нэрсийг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор шинэчлэн баталж, мөнгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор тухайн тамирчны дансанд шилжүүлнэ."
2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ын 3.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.2. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь спортын холбоодоос ирүүлсэн тэмцээний протокол, тайланг хянаж, тамирчин, дасгалжуулагчдын мөнгөн шагналыг Засгийн газрын шийдвэрээр олгоно."
3. "Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам"-ын 2.2 дахь заалтын "10.1.6-д" гэснийг "10.1.5-д" гэж өөрчлөн, 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9 дэх заалтын, "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ын 5.1, 5.2, 5.6 дахь заалтын, 2 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ын 3.1 дэх заалтын "төв" гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
