A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 106

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид шагнал олгох журам"-ын 2.3 дахь заалтын "урт нь 30-32 мм, өргөн нь 20-22 мм," гэснийг "урт нь 30-32 см, өргөн нь 20-22 см," гэж, 2.4 дэх заалтын "урт нь 40-45 мм, өргөн нь 20-22 мм, зузаан нь 2.5 мм-ээс илүүгүй" гэснийг "урт нь 40-50 мм, өргөн нь 20-30 мм, зузаан нь 3 мм-ээс илүүгүй" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалтын 5-д "Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн дарга" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ