- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (лавлагаа, мэдээлэл өгөх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 125
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээлэл өгөх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хаалттай мэдээлэлтэй танилцах, мэдээлэл өгөх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ журмыг мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Дэлгэрсайхан)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
