- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 52
Төрийн ордон,Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.11, 32.12, 32.13 дахь хэсэгт заасан татвараас хөнгөлөх, чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо /Г.Дамдинням/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
