A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН

ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 03/02

Мандал

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН

ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.5, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Орхон сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай.

Тэмээ – 0 төгрөг

Адуу – 1000 төгрөг

Үхэр – 800 төгрөг

Хонь – 300 төгрөг

Ямаа – 600 төгрөг

2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримт судалгааг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /С.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

4.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга /Д.Туул/-д даалгасугай.

ДАРГА Н.АМАРТҮВШИН