- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд "Хүнсний эрхийн бичиг олгох журам"/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/103
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд "Хүнсний эрхийн бичиг олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай
2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог орон нутагт 310.0, нийслэлд 292.5 ба түүнээс доош байгаа өрхийн гишүүн-иргэнд сард олгох хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэг хүүхдэд 8000 /найман мянган/ төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 /арван зургаан мянган/ төгрөгөөр тус тус тогтоосугай
3. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах, тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Л.Дашдэмбэрэл/-т үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/-т, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-т тус тус даалгасугай.
5. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалыг хүчингүйд болсонд тооцсугай
6. Энэ тушаалыг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД А.АРИУНЗАЯА
ГБХНХС-ын 2025 оны Журам шинэчлэн батлах тухай А/186 дугаар тушаалаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосон /ЗХХАУНС 7388/
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар А/186
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд "Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах босго оноог 180 ба түүнээс доош оноотой байгаа өрхийн гишүүн-иргэнд, сард олгох дэмжлэгийн хэмжээг нэг хүүхдэд 12000 (арван хоёр мянган) төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 20000 (хорин мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай.
3.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /З.Бауыржан/-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн халамжийн бодлогын газар /Ю.Отгонбилэг/-т, Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Ренчиндорж/-т тус тус даалгасугай.
5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/103 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тушаалыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх