A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ НОРОВЛИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 01

Жаргалант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар, өрхөд ногдох татвараас чөлөөлөгдөх малын тоо толгойг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, "Төсвийн тухай" хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /А.Мөнхбайгаль/-д үүрэг болгосугай.

3.Татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Татварын улсын байцаагч /П.Батгэрэл/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Одхүү/-д даалгасугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА А.БАТ-ИРЭЭДҮЙ