A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ӨНДӨР ШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 20

Байшинт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" хэсэг , Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15,60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт,Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Төв аймгийн Өндөрширээт сумын малчин болон мал бүхий өрхөөс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.

Үүнд:

Тэмээ 500Адуу 1600Үхэр 800Хонь 600Ямаа1400

2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн ,статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /А.Даваа-Очир/-т даалгасугай.

3."Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Отгонцэцэг/-т даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА  Ц.САМПИЛНОРОВ

ТӨВ АЙМГИЙН ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН VIII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 21

Байшинт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3,6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1,64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрсэн тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 онд Төв аймгийн Өндөрширээт сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.

Үүнд:

Тэмээ -0 төгрөг

Адуу - 0 төгрөг

Үхэр - 0 төгрөг

Хонь - 0 төгрөг

Ямаа - 0 төгрөг

2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл болон нарийн бичгийн дарга (Б.Отгонцэцэг)- т даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.САМПИЛНОРОВ