A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 3 дугаа сарын 16-ны өдөр

Дугаар 06

Лүн-Уул

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Сумын Засаг дарга С.Даваахүүгийн өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2 , 25 дугаар зүйлийн 25.1 , Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 03 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож 01 дүгээр хавсралтаар баталсугай

2. Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг Сумын Засаг дарга /С.Даваахүү/-д үүрэг болгосугай

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ХАА, байгаль орчны бодлогын хорооны дарга , гишүүдэд даалгасугай

4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамж шинэчлэн тогтоох " 09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА  А.ОЮУНЧИМЭГ