- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРХАН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 5
Мэргэн Хошуу
ДАРХАН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН НИЙТЭЭРДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 /з/ дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Дөрөвдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан сумын бэлчээр ашиглалтын нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга Ж.Энхтөрд үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд даалгасугай.
ДАРГА Ж.ПҮРЭВХҮҮ
Текст томруулах
A
A
A
