A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 17

Дархан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо албан татварыг тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа төрөл тус бүрийг 2000 төгрөг байхаар тогтоосугай.

2. Малын тоо толгойн албан татварын бүрдүүлэлтийг хуулийн хугацаанд зохион байгуулж, тайлагнахыг Дархан сумын Засаг дарга /Т.Тулгаа/, аймгийн татварын хэлтсийн дарга /Х.Оюунцэцэг/ нарт үүрэг болгосугай

3. Тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг Дархан сумын Засаг дарга /Т.Тулгаа/, аймгийн Татварын хэлтсийн дарга /Х.Оюунцэцэг/ нарт даалгасугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА   Я.БАТ-ОЧИР