- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨСГӨЛАЙМАГ АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 04
Манхан
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ,ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын код, газар ашиглалтын зориулалтыг 1 дүгээр хавсралтаар, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний бүсийн зургийг сумын хилээр 1 бүстэй байхаар 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (З.Ням-Очир), тосгоны Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Баттүшиг), сумын Татварын Улсын байцаагч (Э.Энхцэцэг), тосгоны Татварын байцаагч (Ч.Батбаяр) сумын Газрын даамал (П.Нямдорж) тосгоны Газрын даамал (Ч.Оюунгэрэл)нарт тус үүрэг болгосугай.
3.Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж "Захиргааны хэм хэмжээний акт"-ын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Г.Даринчулуун)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэсний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (З.Ням-Очир), тосгоны Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Баттүшиг) нарт үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЖАНЛАВ

ХӨВСГӨЛ АЙМАГ АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 44
Манхан
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус X дугаар хуралдаанаар баталсан 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус X хуралдаанаар баталсан "Газрын үнэлгээний бүсийн зураг, суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах санал хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Г.Даринчулуун)-д даалгасугай.
ДАРГА Б.ЖАНЛАВ
Текст томруулах
A
A
A
