A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ОТГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Дугаар 14

2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Буянт

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас

ТОГТООХ нь:

1. Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоон хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Амгаланбаяр/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Б.Баясгалан/, Байгаль хамгаалагч /С.Ням/, Татварын улсын байцаагч /П.Мөнхбаяр/ нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

5. Тогтоол гарсантай холбоотой 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА   С.БОЛОРОО