- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2003-01-02

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй:
1/20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 7 дахь заалт:
"7/газар зохион байгуулалтын удирдлага, геодези, зураг зүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал.".
2 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6 дахь заалтын "эрүүл мэндийн" гэсний дараа "болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн З дахь заалтаас "үл хөдлөх хөрөнгийн бүртгэл;"; мөн хэсгийн 4 дэх заалтаас ",-газар зохион байгуулалтын удирдлага"; мөн хэсгийн 7 дахь заалтаас "-геодези, зураг зүйн асуудал; "гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
