A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН "ТЕРРОРИСТ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨДӨЛГӨӨНД ХЯНАЛТ ТАВИХ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 261

Улаанбаатар хот

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН "ТЕРРОРИСТ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨДӨЛГӨӨНД ХЯНАЛТ ТАВИХ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8.3, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 6.1.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын хилийн хяналт шалгалтыг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох шуурхай байдлыг хангах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэгч байгууллагаар Хил хамгаалах ерөнхий газрыг тогтоож, хөтөлбөрийн үндэсний зохицуулагчийн чиг үүргийг Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба (Ж.Төгс-Очир)-нд хариуцуулсугай.

2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ