- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- 2021-07-30

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 04/04
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалт, 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо, толгойн албан татавын хэмжээг тогтоох тухай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02/01 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад "малчин, мал бүхий өрх" гэснийг малчин, мал бүхий этгээд гэж өөрчилсүгэй.
2.Тогтоолд орсон өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамны "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан"-д бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ц.Бат-Өлзий/-д даалгасугай.
ДАРГА А.ЭРДЭНЭБУЛГАН
Текст томруулах
A
A
A
