- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮМБЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 03-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 01
Жавхлант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, "Татварын ерөнхий хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.4, "Төсвийн тухай хууль"-ийн 60 дугаар зүйлийн 60.2.8, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:
Адуу - 2000
Үхэр - 1000
Тэмээ - 1500
Хонь - 500
Ямаа - 800
2.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, сумын нутаг дэвсгэрт түр оршин суух малчин, мал бүхий этгээдийн шилжилт хөдөлгөөнтэй уялдуулан, малын тоо толгойд ногдуулсан албан татварыг хууль тогтоомжид заасны дагуу сумын төсөвт бүрэн төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батбилэг/-т даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА А.БААСАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
