A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 05/02

Их хүрэмт

Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.д, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйл, бэлчээр түүнийг зохистой ашиглах хамгаалах тухай хуулийн 52.1, 52.6, 52.4, 52.5, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглуулах гэрээний загварыг баталж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг /Л.Пүрэвсүрэн/-д даалгасугай.

3.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчид, дарга /Д.Дөлгөөнтамир/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА Д.ДӨЛГӨӨНТАМИР