A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А-276

Улаанбаатар хот

ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ ГАРГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Валютын зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Гадаад валютын арилжааны мэдээ гаргах журам"-ыг хавсралтаар баталсугай. 2.Гадаад валютын арилжааны мэдээг энэ журмын дагуу хүлээн авч байхыг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин)-т үүрэг болгосугай.

3.Гадаад валютын арилжааны мэдээг Монголбанкны мөнгөний захын үйл ажиллагаа хариуцсан газарт энэ журмын дагуу ирүүлж байхыг бүх банкны гүйцэтгэх удирдлагад үүрэг болгосугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин)-т тус тус даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн А-26 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН