A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 355

Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дээрх аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоосугай.

2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг зогсоох, халдварын голомтыг устгах үүрэг бүхий гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг олон улсын болон улсын чанартай авто замын дагуу томилон ажиллуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН