- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/1 дүгээр зүйлийн 6 дахь заалт:
"6/Эдийн засаг, хөгжлийн яам;"
2/1 дүгээр зүйлийн 14 дэх заалт:
"14/Цахим хөгжил, харилцаа холбооны яам;"
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь заалтын дугаарыг "7, 8, 9, 10, 11, 12, 13" гэж, 13, 14 дэх заалтын дугаарыг "15, 16" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
