A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/146

Улаанбаатар хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, Хэмжил зүйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /Р.Батрагчаа/-т даалгасугай.

3.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Насантогтох/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Түлш эрчим хүчний сайдын 2007 оны 82, Эрчим хүчний сайдын 2019 оны 266 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ТАВИНБЭХ