A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 363

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Ахмад настны тухай хуулийн 8.1.1, 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын дагуу хөнгөлөлт олгох ажлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

3. Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн хэмжээнд тухай бүр өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА