- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (төгөлдөр хуурчдын уралдаан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 405
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найраг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19.0 (арван есөн) сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.
2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 140.0 (нэг зуун дөчин) сая төгрөгийг Соёлын сайдын төсвийн багцаас гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
