- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (гамшгийн эрсдлийн үнэлгээ)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 190
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР
Текст томруулах
A
A
A
