- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2012 оны 46 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 212
Улаанбаатар хот
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2012 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм"-д дор дурдсан агуулгатай 3.1.5, 3.1.6, 3.1.7 дахь заалт тус тус нэмсүгэй:
1/"3.1.5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох бусад этгээдээс тайлан, мэдээ, мэдээлэл, тодорхойлолт гаргуулан авах;
3.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;
3.1.7. цэвэр, бохир усны үйлчилгээ холбогдох стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах."
2. Мөн дүрмийн 1.3 дахь хэсгийн "үйлдсэн" гэсний дараа "тамга," гэж, 2.1.4 дэх заалтын "ажлын албаны" гэсний дараа "нэгжийн дарга," гэж, 2.2.1 дэх заалтын "үүрэг" гэсний өмнө "Зөвлөлийн даргаар уламжлуулан" гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн дүрмийн 3.1.2 дахь заалт, 4.2 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчилсүгэй.
1/"3.1.2. Зөвлөлийн даргын санал болгосноор Зөвлөлийн ажлын албаны нэгжийн даргыг Зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилох, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлөөс аливаа шийдвэр гаргахад саналын эрхгүй байна;"
2/"4.2. Зөвлөлийн ажлын алба нь зохион байгуулалтын нэгжтэй байж болно;"
4. Мөн дүрмийн 2.1.7 дахь заалтын "... аж ахуйн нэгжтэй" гэснийг "... аж ахуйн нэгж, иргэнтэй" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 96
Улаанбаатар хот
ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зохицуулах зөвлөлийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоол, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
