- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 6/08
Өвт
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН
ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуучлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалаар баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэгдүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан хэмжээг албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд сурталчлан таниулах, дагаж мөрдүүлж хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (С.Амгалан), "Бат-Өлзий тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын дарга (Г.Бямбагарав) нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж, мөрдсүгэй.
5.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга / Ж.Чимэддулам/-д даалгасугай.
ДАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 3/01
Бат-Өлзий сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь хэсэг, 35.1.14 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын тарифийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Хавсралтаар батлагдсан тарифын дагуу байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих, хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн үр дүнг хагас бүтэн жилээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Н.Орхонтуул)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж, улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ж.Чимэддулам)-д даалгасугай.
4.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан захиргааны хэм хэмжээни актын улсын нэгдсэн сангийн 566 дугаарт бүртгэлтэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ЧИНБАЯР
Текст томруулах
A
A
A
