- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 01
Бумбат
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Коронавирусын халдвар /Ковид 19/ цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай 6.3, 6.4-т заасныг баримтлан Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдааны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 04/01 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт Баян-Өндөр сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 /тэг/ төгрөг байхаар тогтоож" нэмэлт өөрчлөлт оруулсугай.
ДАРГА С.БАЯНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
