- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох, чөлөөлөх журам/
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 661
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох, чөлөөлөх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батласан журмыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдэд даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Журам шинэчлэн батлах тухай" 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 245 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Г.Эрхэмбаяр)-нд даалгасугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ Б.БАТТУЛГА
ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 33
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12 дахь заалт, 9.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Баталсан журмыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 661 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
/Уг тогтоолыг ЭХЗХ-ны 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01/138 тоот албан бичгээр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A