A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 15.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо, түүний ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, цаашид жил бүр улсын төсөвт тусгаж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА