A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 05

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтад "ТӨ-IVА" адилтгах албан тушаалын зэрэглэлд "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга," гэсний дараа "Шүүхийн сахилгын хорооны дарга," гэж, "ТӨ-VА" адилтгах албан тушаалын зэрэглэлд "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн," гэсний дараа "Шүүхийн сахилгын хорооны гишүүн," гэж тус тус нэмсүгэй.

2.Тус хавсралтын "ТӨ-VА" адилтгах албан тушаалын зэрэглэлээс "Шүүхийн сахилгын хорооны дарга," гэснийг, "ТӨ-VIА" адилтгах албан тушаалын зэрэглэлээс "Шүүхийн сахилгын хорооны гишүүн," гэснийг тус тус хасcугай.

3.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР