- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хууль," гэсний дараа "Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.9 дэх заалт:
"27.1.8.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан байх;
27.1.9.төрийн мөнгөний бодлогын зорилтод нийцсэн байх."
3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "Төсвийг төлөвлөх, батлах," гэснийг "Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах," гэж, 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь хэсгийн "байгууллагад" гэснийг "байгууллага, Улсын Их Хуралд" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын "улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл" гэснийг "Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
