A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 57.15, 57.16 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"57.15.Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвартай хүнийг тухайн чиглэлээр төрийн албанд ажиллуулах шаардлагатай бол албан тушаалын цалингийн итгэлцүүр, шатлалыг Засгийн газар тогтооно.

57.16.Энэ хуулийн 57.15-д заасан цалингийн итгэлцүүр, шатлалыг хэрэглэх төрийн байгууллагын жагсаалт, тухайн байгууллагад мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах албан тушаалтны орон тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтооно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР