- Нүүр
- Монгол Улсын хууль
- МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.10 дахь заалт нэмсүгэй:
"4.1.10.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч."
2 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.12, 5.13 дахь хэсгийн "4.1.7-д" гэснийг "4.1.7, 4.1.10-т" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "болон гадаад төлбөр тооцооны" гэснийг ", гадаад төлбөр тооцоо болон виртуал хөрөнгийн" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "4.1.8-д" гэснийг "4.1.8, 4.1.10-т" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
