- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 99
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах аргахэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, хүний нөөц болон бусад холбогдох зардлыг 2023 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх, шаардлагатай бусад дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо /Н.Учрал/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
