- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцад" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, мөн зүйлийн 8.4 дэх хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, 34 дүгээр зүйлийн 34.4.4 дэх заалтын "хувь хүний болон үйлчлүүлэгчийн нууцыг" гэснийг "үйлчлүүлэгчийн нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой" гэж, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцтай" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй" гэж, 86 дугаар зүйлийн 86.2.6 дахь заалтын "төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлын нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцтай холбогдсон баримтыг шүүх хуралдаанд танилцуулахгүй. Захидал харилцааны нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбогдсон баримтыг шүүх хуралдаанд танилцуулахгүй. Захидал харилцааны мэдээллийг" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
