A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Аргачлал, зардлын норматив батлах тухай /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар А/23, 27

Улаанбаатар хот

Аргачлал, зардлын норматив батлах тухай

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив"-ыг хавсралтаар баталсугай.

2. Аргачлал, зардлын норматив ашиглан хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтэст хуваарилж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Баярмаа/, Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар /Г.Батдорж/-т тус тус даалгасугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН, ХАМГААЛЛЫН САЙД  А.АРИУНЗАЯА

 САНГИЙН САЙД   Б.ЖАВХЛАН

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар А/05, 17

Улаанбаатар хот

ЗАРДЛЫН НОРМАТИВ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.

2.Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг аргачлал, нормативын дагуу санхүүжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алимаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ш.Чинбат/-д тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Аргачлал, зардлын норматив батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтран баталсан 2022 оны А/23, 27 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан/