- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГЛЭЛИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 73
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГЛЭЛИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 27.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагддаг "Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь", Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулагддаг "Каннын кино наадам"-д Монгол Улс тус тус оролцох нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээний 2022 онд шаардагдах зардлыг Соёлын сайдын төсвийн багцаас, 2023 оноос улсын төсөв, олон улсын байгууллагын хандив, тусламж, хувийн хэвшлийн оролцоотойгоор санхүүжүүлэх арга хэмжээ авч, дүнг Засгийн газарт танилцуулж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд, шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A