A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"12.9.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд зориулсан эх орондоо эргэн ирэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөр батлуулан, хэрэгжүүлнэ."

2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай4" гэснийг "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай" гэж, 28 дугаар зүйлийн 28.8.1 дэх заалтын "ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" гэснийг "ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8.7 дахь заалтын "гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөхажлын байрны төлбөрийн хэмжээг тогтоох," гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР