- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЕСӨНБУЛАГ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 08
Есөнбулаг
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын 2019 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын татвар, төлбөрийн үнэлгээний бүс, хил зааг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ж.Төгөлдөр)-д үүрэг болгосугай.
ДАРГА П.ЗОЛЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
