- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ (нэг суралцагчид ногдох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 91
Улаанбаатар хот
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, 40.5, 41.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралт, "Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хэв шинж, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр"-ийг 3 дугаар хавсралт, "Хувьсах зардлын дундаж нормативаар төсөв хуваарилах, санхүүжүүлэх аргачлал"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар тооцсон зардлыг энэ тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан аргачлалын дагуу 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга нарт тус тус даалгасугай.
3. Боловсролын байгууллагад 2022 онд хуваарилах нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар тооцсон зардлын санхүүжилт нь 2021 оны гүйцэтгэлээс буурахаар бол төсвийг өмнөх оны түвшинд нь тооцож санхүүжүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилд холбогдох судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн сургалтын байгууллагын бүтэц, хэв шинжийг оновчтой хэлбэрээр шинэчлэн тогтоож, бүлэг дүүргэлтийг холбогдох нормын дагуу зохион байгуулах, төсвийн гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, тайлагнах, хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Боловсролын сургалтын байгууллагын хэрэгцээ шаардлагад үнэлгээ хийж эрэмбэ тогтоосны үндсэн дээр 2022 оны төсвийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн 100-аас доошгүй ерөнхий боловсролын сургуульд, цаашид бусад төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд компьютер болон шаардлагатай лабораторийн бусад тоног төхөөрөмж худалдан авахад зориулан үе шаттайгаар нөхөн хангалтын зардал хуваарилж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 242 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.5, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2.Энэ тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу дундаж хэмжээгээр тооцсон нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг энэ оноос эхлэн хянан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т тус тус даалгасугай.
3.Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хүн амын тоо, газар зүйн байршил, сургууль, цэцэрлэгийн ачаалал зэргийг харгалзан холбогдох суурь судалгаа, шинжилгээг хийсний үндсэн дээр сургууль, цэцэрлэгийн бүтцийг цаашид оновчтой болгох, анги дүүргэлтийг тогтоосон нормын дагуу тооцож, төсвийн гүйцэтгэл, үр дүнг үнэлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
4.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад 2024 онд хуваарилах нэг суралцагчид ногдох хувьсах зардлын санхүүжилтийг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байхаар тооцож, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A