- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 134
Улаанбаатар хот
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 2005 оны 23 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
