A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 08/08

Сайншанд сум

СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн бэлчээрийн нөөц, даацад тохируулан бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор "Бэлчээр ашиглалтыг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтыг зохицуулах журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д үүрэг болгосугай.

3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д даалгасугай.

ДАРГА А.ЭНХЗАЯА