A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5, 7.1.25, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 13.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.5 дахь заалтын "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "Хөдөө аж ахуйг 2022 онд дэмжих зээл: …" гэсэн өгүүлбэрийн "Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ;" гэснийг "Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ;" гэж өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зээлийн хүүгийн дэмжлэгийн зөрүүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг батлагдсан төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН