- Нүүр
- Хууль, хяналтын байгууллага
- ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ЖУРАМ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 76, А/206
дугаар хамтарсан тушаалын хавсралт
ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
БОЛОМЖГҮЙ БОЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН
ШАЛТГААНЫГ ТОГТООХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох эрүүл мэндийн шалтгааныг тогтооход дараах зарчмыг баримтална:
1.1.1.хууль дээдлэх;
1.1.2.хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
1.1.3.хараат бус байх;
1.1.4.үйлчилгээг шуурхай үзүүлэх
Хоёр.Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй
болох эрүүл мэндийн шалтгааныг тогтоох
2.1.Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох өвчин, сэтгэцийн эмгэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2022 оны 75/А/205 дугаар тушаалаар баталсан "Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт"-д заасан өвчин, эмгэг хамаарна.
2.2.Шүүгч нь шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтооход тухайн шүүгчийн ажиллаж байгаа шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэнэ.
2.3.Шүүгч нь шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэгтэй эсэхийг гагцхүү Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн мэргэжлийн зэрэг цолтой, 3 ба түүнээс дээш эмчийн бүрэлдэхүүнтэй комисс тогтооно.
Гурав.Бусад
3.1.Шүүгч нь эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг зохих журмын дагуу төлнө.
3.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A