- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-д 2022 оны 12 дугаарт нийтлэгдсэн/.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 10
Чойр
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулахаар тогтоосон албан татварын хувь хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Батзам/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ж.Оюунбилэг/-т даалгасугай.
ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
