- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (туг, бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 150
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн тусгай хамгаалалтын газрын туг, бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A