A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТѲЛѲѲЛѲГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 08

Алтан

Албан татварын хувь хэмжээ тогтоох тухай

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Монгол улсын малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 3ахиргааны Ерѳнхий хуулийн 60 дугаар зуйлийн 60.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нэг малын тоо толгойд, тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоол болон холбогдох материалыг Хууль Зүй Дотоод хэргийн яаманд хүргүүлж хянуулахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Ч.Алтанцэцэг)-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын Тѳлѳѳлѳгчдѳд үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18 -ны ѳдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.БАЛЖИННЯМ