- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам/

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар А/72
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг."Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Тэтгэмж тооцсон жагсаалтыг" хоёрдугаар хавсралтаар, тэтгэмж шилжүүлэх "Төлбөрийн хүсэлт"-ийг гуравдугаар, "Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт (цахим)"-ийг дөрөв, тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг аймаг (нийслэл), дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (газар)-ийн дарга нарт, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар (Б.Ганхуяг), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шалгалтын газар (Д.Ганзориг)-т тус тус үүрэг болгосугай.
Гурав.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Г.Саран/-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.ЗОРИГТ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар А/09
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.13.1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны "Журам батлах тухай" А/72 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлгын газар (Даваахүү)-т даалгасугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН
ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
