- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОТОНТ СУМЫН ТОГТООЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ХОТОНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 16
Хотонт-Ухаа
ТОГТООЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ноогдуулах хэмжээг шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА З.ДОНЖЧОМБО

АРХАНГАЙ АЙМАГ ХОТОНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 13
Хотонт-Ухаа
ТОГТООЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь.
1.Малын тоо толгойн албан татварын жилд ноогдуулах хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА З.ДОНЧОМБО
Текст томруулах
A
A
A
